
Индонез Улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Энэ сарын 6-нд өндөрлөх уг тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин оролцож буй.
Өнөөдрийн хувьд мастер ангиллын 74 кг-ын жинд Т.Чахар гурван төрөлд аваргалаж Азийн аварга гэсэн хүндтэй цолыг хүртлээ.
Тодруулбал, тэрбээр суултын төрөлд 195.5, хэвтээ шахалтын төрөлд 147.5, газраас таталтын төрөлд 170 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртжээ.
Үүнээс өмнө насанд хүрэгчдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан мөнгө, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөн адил мөнгөн медаль хүртсэн билээ.
Т.Чахар Азийн аварга боллоо | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.