
“Мон-Алтиус” БТДС-ийн 20 жилийн ойн нэрэмжит мини гандболын УАШТ энэ сарын 2-4-нд тус сургуулийн спорт зааланд боллоо. Энэ удаагийн тэмцээн 10-11 болон 12-13 насны охид, хөвгүүдийн ангилалаар явагдав. Тэмцээнийг "Холч жинчин" ХХК жил бүр ивээн тэтгэн Монголын гандболын холбоотой хамтран явуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд “Мон-Алтиус” БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, МГХ-ны дэд ерөнхийлөгч Д.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс, багш дасгалжуулагч, нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 25 багийн 200 гаруй тамирчин оролцсон юм.
Энэ удаагийн тэмцээний 10-11 насны ангилалын охидын багаас нэгдүгээр байрыг А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Ирээдүй” цогцолбор сургуулийн баг, хоёрдугаар байрыг Б.Бадамсэд дасгалжуулагчтай 32 дугаар сургуулийн баг, гуравдугаар байрыг Б.Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” баг эзлэв.
Харин энэ насны хөвгүүдийн багаас нэгдүгээр байрыг Б.Бадамсэд дасгалжуулагчтай 32 дугаар сургуулийн баг, хоёрдугаар байрыг Б.Уранжав дасгалжуулагчтай 115 дугаар сургуулийн баг, гуравдугаар байрыг Т.Жавзанпагма дасгалжуулагчтай 84 дүгээр сургуулийн баг тамирчин тус тус эзлэн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээний 12-13 насны ангилалд хөвгүүдийн Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн баг алт, Б.Бадамсэд дасгалжуулагчтай 32 дугаар сургуулийн баг мөнгө, А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор” сургуулийн баг хүрэл медалийг хүртсэн юм.
Харин 12-13 насны охидын багаас нэгдүгээр байрыг А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор” сургуулийн баг, дэд байрт Б.Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” клубын баг, Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн баг гуравдугаар байрыг тус тус эзлэн 2017 оны УАШТ-ний медальтанууд боллоо.
Монголын гандболын холбооноос мини гандболын 2017 оны УАШТ-ий шилдэг тоглогчдыг нас бүрийн ангилалд шалгаруулж, тусгай шагналаар шагнав.
Үүнд:
“Шилдэг хаалгач” 10-11 нас охид - Э.Наранханд /Нийслэлийн 32-р сургууль/
10-11 нас хөвгүүд - Э.Цасчихэр / Нийслэлийн 115-р сургууль/
12-13 нас охид - А.Номуун /Их Монголын хүч клуб/
12-13 нас хөвгүүд- Б.Тэмүүжин / Ирээдүй цогцолбор/
“Шилдэг довтлогч” 10 -11 нас охид - А.Нандинцэцэг /Их Монголын хүч/
10-11 нас хөвгүүд - Б.Санчир /84-р сургууль/
12-13 нас охид - Г.Хулан /Ирээдүй цогцолбор/
12-13 нас хөвгүүд - С.Анхбаатар /32-р сургууль/
“Шилдэг уран тоглогч” 10 -11 нас охид - Н.Хулан /Ирээдүй цогцолбор/
10 -11 нас хөвгүүд - О.Амгаланзаяа /32-р сургууль/
12-13 нас охид - С.Сарангэрэл /Булган аймаг/
12-13 нас хөвгүүд - Н.Мөнх-Оргил /Булган аймаг/
“Шилдэг дасгалжуулагч” А.Мөнх-Оргил /Ирээдүй цогцолбор/
Б.Бадамсэд /32-р сургууль/
Тэмцээний эцэст байгууллагын нэгдсэн дүнг гаргахад Б.Бадамсэд дасгалжуулагчтай нийслэлийн 32 дугаар сургуулийн баг тамирчид 9.0 оноогоор тэргүүн байр эзлэн цомоор шагнагдаж, удаах байруудад А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай СХД-ийн “Ирээдүй цогцолбор” баг тамирчид 12.5 оноогоор хоёрдугаар байр, Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн баг тамирчид 14.0 оноогоор гутгаар байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдав.
Мини гандболын өсвөрийн УАШТ боллоо | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.