Шууд Chart

“Токио 2020” олимпийн наадамд спорт таван төрөл шинээр нэмэгдэнэ

2017-05-05 09:54:50

“Токио 2020” олимпийн наадамд спорт авиралт, дугуйт тэшүүр, бейсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл шинээр нэмэгдэхээр боллоо.

Бейсбол 2008 оны Бээжингийн олимпийн төрөлд багтаж байсан ч 2012, 2016 оныхт түр хасагдсан юм.

Монголын Бейсбол, Софтболын холбооны тэргүүн Ч.Мөнхсайхан “Софтболын төрөл манайд хараахан хөгжөөгүй байгаа. Бид энэ жилээс софтболын эмэгтэй төрөлд хүүхдүүдийг шинээр элсүүлж байгаа. Болж өгвөл 2018 оны Жакартагийн Азийн наадамд бейсбол, софтболын төрлөөр оролцох, цаашлаад олимпийн наадамд оролцох зорилготой ажиллаж байгаа. Энэ зорилгынхоо хүрээнд Олон улсын софтболын дасгалжуулагч урьж, хүүхдүүдэд багшилж, дасгалжуулах, сургалт явуулах бэлтгэл ажилдаа ороод байна” гэв.

Мөн ирэх долдугаар сарын 19-25-нд Японы Анан хотод болох өсвөрийн тэмцээнд оролцохдоо спортын сэтгүүлчдийг дэмжин, хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Токио 2020” олимпийн наадамд спорт таван төрөл шинээр нэмэгдэнэ   
Үзсэн: 2148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй