Шууд Chart

“Алтан хулгана” наадам энэ амралтын өдрүүдэд болно

2017-05-05 11:59:06

Их, дээд сургуулиудад дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын дунд “Алтан хулгана” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн наадмыг “Hunnu Mal”l худалдааны төвд энэ сарын 6,7-нд явуулах бөгөөд оюутан, сурагчдын бүтээлээр “Экспо” үзэсгэлэн дэлгэж, илтгэл, хэлэлцүүлэг явагдах юм байна. Мөн Монгол наадгай тоглоомыг хүүхэд багачуудад таниулах, тоглуулах, урлаг соёлын олон сонирхолтой арга хэмжээ зохиох аж.

Оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготойгоор  жил бүр ШУТИС-ийн харьяа Үйлдвэрлэлийн Технологийн сургуулиас санаачлан явуулж ирсэн билээ.

Уг тэмцээнийг 2005 оноос хойш зохиож буй бөгөөд жилд 500 гаруй оюутны 150-200 бүтээл өрсөлдөж, 50-100 мянган оюутан залуусын хүртээл болдог болжээ.

Энэ жилийн наадам нь “Бидний соёл” сэдвийн хүрээнд Монгол агуулга, сэтгэлгээг тусгасан бүтээл зонхилох гэнэ.

“Visual communication design, Interior design, Product design”-ы төрөлд оюутан, сурагчдын 120 гаруй бүтээл бүтээл бүртгэгдээд байгаа аж.

Өмнөх жилүүдэд оюутан, сурагчдын ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, шалгаруулалтаа явуулдаг байсан бол энэ удаа хүрээг нь улам өрөгжүүлэх үүднээс “Дизайны тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийх юм байна.

 “Алтан хулгана” наадмаас шалгарсан бүтээлийг Япон Улсын Ивате хотын их сургуулиас Азийн орнуудын оюутнуудын дунд зохион байгуулдаг “ART & TOHOKU” наадамд оролцуулах гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан хулгана” наадам энэ амралтын өдрүүдэд болно   
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй