Шууд Chart

Эко сургуулиуд үзэсгэлэн гаргана

2017-05-05 12:16:48

Олон улсын эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галерейд болно.

Энэ үеэр “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзол хангасан ерөнхий боловсролын 41 дүгээр сургууль өөрсдийн туршлагаа танилцуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үзэсгэлэнгээ дэлгэх юм.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн хүрээнд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2016-2030 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх” хэмээн тусгасан байдаг.

Үүнтэй уялдуулан олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж “Хүрэл гэрэгэ”-ийн болзол хангасан ерөнхий боловсролын сургуулиудыг урамшуулж, тэдний амжилтыг олон нийтэд танилцуулж, харилцан туршлага солилцох боломж олгох зорилготой байдаг.

“Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ нь олон улсын “Эко сургууль хөтөлбөр”-ийг 2007 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөгийн 65 сургуульд амжилттай туршин хэрэгжүүлж, 2011 оноос Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн албан ёсны эрхтэйгээр хамрах хүрээгээ өргөтгөн хэрэгжүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эко сургуулиуд үзэсгэлэн гаргана  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй