Шууд Chart

“Авирагч сэтгүүлч”-ийг тодруулна

2017-05-05 13:32:29

Монголын Үндэсний олимпийн хорооны санаачлагаар “Авирагч сэтгүүлч-2017” спорт авиралтын нээлттэй тэмцээнийг тавдугаар сарын 20-нд зохион байгуулахаар болжээ.

Олимпийн төрөлд шинээр орсон энэхүү спортыг олон түмэнд таниулах зорилгоор сэтгүүлчдийн дунд шилдгүүдийг шалгаруулахаар болсон байна. Сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн URSA спорт бэлтгэлийн төвд болох юм.

Бүртгэлийг МҮОХ-ны байранд бүртгэж байгаа аж.

“Токио-2020” олимпод спорт авиралт, дугуйт тэшүүр, бейсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл нэмэгдсэн. Тиймээс спорт авиралтын төрлөөр сар бүр тэмцээн зохион байгуулахаар болж, шилдэг тамирчдыг тодруулж байхаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Авирагч сэтгүүлч”-ийг тодруулна  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй