
Монгол Улсын шатрын спортын нэр зүтгэлтэн Ц.Тойвгоогийн 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд "Зууны шатар" клубт болно.
Тэмцээнийг “Зууны шатар” шатрын клуб, “Оюунлаг үр сад” ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатарчдын онол, практик, сургалтын үр нөлөөг дээшлүүлэхэд гол зорилго оршиж байна.
Тэмцээний ангилал:
- Өсвөр үе – 5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-18 нас
- Ахмад шатарчид
- Орон нутаг болон нийслэлийн шатрын клубын тамирчид
- 2100 хүртэл рейтингтэй шатарчид гэсэн ангилалд аваргуудаа тодруулахаар болжээ.
Ц.Тойвгоогийн нэрэмжит шатрын тэмцээн болно | ||
Үзсэн: 1584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.