
Индонез Улсад пауэрлифтингийн насанд хүрэгч, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Өнөөдөр тус тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд Б.Гантулга суултын төрөлд алт, цээж шахалтын төрөлд мөнгөн медаль хүртлээ. Мөн залуучуудын -120 кг-ын жинд М.Дорж суултын төрөлд мөнгө, цээж шахалтын төрөлд алтан медаль хүртсэн бол өсвөр үеийнхний -105 кг-ын жинд Д.Билгүүн суулт, газраас таталтын төрөлд Азийн аварга болов.
Тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин хүч үзэж буй.
Пауэрлифтингийнхэн ганзага дүүрэн явна | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.