
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад Ажлын хэсгээс хураалгасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд дээр зарим зохицуулалт, тодруулга хийх шаардлага гарсан тул өнөөдрийн хуралдаанд дахин санал хураалт явуулсныг гишүүд дэмжиж хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төсвийн байнгын хороо хуралдав | ||
Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.