
Румин улсын Яаси хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-30-нд сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчин хөвгүүд, охидын 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдсөн юм. Монголын баг тамирчид алт, мөнгөн медаль тус бүр гурав, хүрэл медаль нэгийг хүртэж, тэргүүлсэн бол Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байруудад оров.
Эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас охидын долоон нас хүртэлх ангилалд Д.Цэлмүүн, есөн нас хүртэлх нээлттэй ангилалд Э.Азжаргал, 11 нас хүртэлх ангилалд Д.Мөнхзул нар тус тус алтан медаль хүртэж, сурагчдын дэлхийн аварга цолыг хүртсэн. Мөн Б.Марал мөнгө, 13 нас хүртэлх нээлттэй төрөлд Д.Батсүрэн мөнгө, 15 хүртэлх насны эмэгтэй төрөлд О.Өлзийхишигжаргал мөнгө, 13 хүртэлх насны эмэгтэй төрөлд Б.Алтантуяа хүрэл медаль тус тус хүртсэн билээ.
Баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ.
Сурагчдын ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдын нэрс:
2008 он Сингапур улс Фиде мастер Б.Ану "Мөнгө"
2010 он Турк улс Их мастер А.Энхтуул "Алт"
2011 он Польш улс Фиде мастер Т.Мөнхзул "Мөнгө"
2012 он Румын улс Дэд мастер Г.Маралгуа "Хүрэл"
2012 он Румын улс Фиде мастер Э.Баасансүрэн "Алт"
2012 он Румын улс Фиде мастер Ц.Лхагвасүрэн "Алт"
2012 он Румын улс Х.Баясгалан "Хүрэл" /Блиц/
2013 он Грек улс Фиде дэд мастер Е.Төгстөмөр "Алт"
2013 он Грек улс Фиде мастер Ц.Лхагвасүрэн "Мөнгө"
2014 он Бразил улс Фиде дэд мастер Б.Энхсаран "Мөнгө"
2014 он Бразил улс Фиде дэд мастер Л.Очирбат "Мөнгө"
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Д.Өнөрзул "Хүрэл"
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Э.Азжаргал "Хүрэл"
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Д.Мөнхзул "Мөнгө"
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Б.Энхсаран "Хүрэл"
2015 он Тайланд улс Фиде мастер Г.Амартүвшин "Алт"
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Э.Азжаргал "Мөнгө" /Блиц/
2015 он Тайланд улс Дэд мастер Ц.Тэнгис "Хүрэл" /Блиц/
2016 он ОХУлс Фиде дэд мастер Н.Содбилэгт "Алт"
2017 он Румын улс Фиде мастер Д.Батсүрэн "Алт" /Блиц/
2017 он Румын улс Дэд мастер Д.Хонгорзул "Алт" /Блиц/
2017 он Румын улс Д.Цэлмүүн /7 нас/ "Алт"
2017 он Румын улс Э.Азжаргал /9 нас/ "Алт"
2017 он Румын улс Д.Мөнхзул /11 нас/ "Алт"
2017 он Румын улс Б.Марал "Мөнгө"
2017 он Румын улс Д.Батсүрэн /13 нас/ "Мөнгө"
2017 он Румын улс О.Өлзийхишигжаргал /15 нас/ "Мөнгө"
2017 он Румын улс Б.Алтантуяа /13 нас/ "Хүрэл" медаль тус тус хүртлээ.
Дэлхийн медальтан сурагчид эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.