
Унгарын Эгер хотноо болж буй пара пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.
Тэрбээр 97 кг-ын жинд өрсөлдөж, 221 кг-ыг шахаж, түрүүлсэн бол "Бээжин-2008" паралимпийн хүрэл медальт Иракын Ал-Али 210 кг-аар мөнгө, Узбекстаны Нуриддин Давлатов 180 кг-аар медалийн тавцанд зогсов.
Унгарт болсон пара пауэрлифтингийн тэмцээнд Их Британи, Унгар, БНСУ, Казахстан зэрэг арваад орны тамирчин оролцсон юм.
“Рио-2016” паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ он гарсаар хоёр дахь “Дэлхийн цом”-ын алтан медалийг хүртээд байна. Тэрбээр оны эхээр АНЭУ-ын Дубай хотноо болсон Дэлхийн цомд 97 кг-ын төрөлд 220 кг шахаж, түрүүлсэн билээ.
Сонирхуулахад пара пауэрлифтингийн ДАШТ ирэх есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 6-ны хооронд АНУ-ын Мексикт хотно болно. Энэхүү тэмцээнд 65 орны 360 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.