
Өмнөговь аймгийн хэмжээнд тавдугаар сарын 5-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургуулийн хичээлийг цуцалж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ.
Тухайн өдөр тус аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас түр завсарлуулах шийдсэн юм.
Харин өнөөдрөөс дээрх аймагт хичээл сургууль хэвийн үргэлжилж, тээвэрчид хил гаалиар хэвийн гарч байгааг холбогдох албаны хүмүүс бидэнд мэдээллээ. Энэхүү өндөржүүлсэн бэлэн байдлыг өнгөрсөн бямба гарагийн өглөө цуцалсан байна.
Өмнөговьд хичээл сургууль хэвийн үргэлжилж байна | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.