Шууд Chart

“Мөнх хааны зарлиг” уран сайхны кино мэндэлнэ

2017-05-08 11:20:53

“Мөнх хааны зарлиг” хэмээх түүхэн адал явдалт шинэ уран сайхны кино мэндлэх нь ээ. Энэхүү киног 1256 оны Монголын эзэнт гүрний алс баруун хязгаарт болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн гэнэ.

Тодруулбал Монголчууд “Ассасин” хэмээх 170 жилийн туршид алан хядах ажиллагаагаараа алдаршсан лалын шашинтны бүлгэмийг дараад зогсохгүй “Уулын өвгөн” хэмээн өргөмжлөгдсөн ассасины толгойлогчийг олзолж авсан талаар өгүүлэх аж.

“Ассасин” гэдэг нь хөлсний алуурчид буюу бусдын өмнөөс амийг хороох даалгавар гүйцэтгэгч нар бүх цагийн үед байсаар ирсэн. Даалгавар гүйцэтгэсэн ассасин нь дараа нь зугтаж амиа аврах огтхон ч бодолгүйгээр анхнаасаа үүнд амиа золиосолдог байна.

Түүхэн сэдэвт адал явдалт уран сайхны киног “Look films” продакшн бусад уран бүтээлчдийн хамт бүтээх гэж байна. Одоогоор түүхэн уран сайхны киноны зохиол бэлэн болсон бөгөөд дүрийн шалгаруулалт хийж байгаа гэнэ.

Ассасинуудын гарт зөвхөн лалын ертөнцийн шах, ихэс дээдсүүд өртөж байсангүй. Мөн Баварын герцог нэгдүгээр Людвик, Иерусалимын захирагч Конрад Монферрадский зэрэг цуутай язгууртнууд өртөж байжээ.

“Уулын өвгөд”-ийн заналхийлэлд Хорезмын шах, Ромын пап, тэр ч байтугай Чингис хааныг хүртэл сүрдүүлэх гэж оролдож байсан тухай түүхэн эх сурвалжид дурдсан байдаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Мөнх хааны зарлиг” уран сайхны кино мэндэлнэ  
Үзсэн: 3102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [180.172.21.xxx] 2017-05-08 12:33
我们是窝阔台的后代-海都-完者帖木儿的(汝宁王)的后代,现在还生活在汝南,成吉思皇帝有男性后代的DNA可以提取,您们在上海设立的临时代办处(潍坊西路)我知道,我不是HUAJIA,另一半的基因跟ASINGOLO相关,TSIHI-YEHENALA.GUILAN是我另一半的祖先,NALA也是蒙语太阳的意思,YEHE是毛发。

Бидэнтэй нэгдээрэй