
Монголын уран зохиолын хүрээнд хүндлэгдэж, түмнээ хайрлагдан он цагийн шударга үнэний гэгээн цадигт мөр нэрээ тод үлдээсэн олон сайхан билиг авьяас суут туурвигч хорвоод мэндэлсний тэгш ой энэ жил тохиож буй.
Тэдний нэг нь “Эрээнцавын эвдрээгүй найрагч” Данзангийн Нямсүрэн билээ. Түүний мэндэлсний 70 жилийн ойг энэ сард тэмдэглэх аж.
Ойн хүрээнд түүний дурсгалд зориулсан уншигч зохиолчдын уулзалт энэ сарын 28-29-нд Дорнод аймгийн Чулуунхороот сум буюу Эрээнцавд зохиогдохоор товлогджээ.
Нэрт найрагчийн 70 насны ойн үйл ажиллагааг аймаг, сумын удирдлагууд нь Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран зохион байгуулах аж.
“Эрээнцавын эвдрээгүй найрагч”-ийг эргэн дурсах уулзалт болно | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.