
Error loading player: No playable sources found
БНСУ-ын “Монтант” хамтлагийн дуучин С.Гантогоогийн амьдралаар БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи “Ганаагийн түүх” нэртэй баримтат кино хийж байгаа гэнэ.
Киног хийж эхлээд зургаан сарын хугацаа өнгөрч буй бөгөөд Солонгос дахь зураг авалт дууссан гэнэ. Харин Монгол дахь зургаа ирэх зургадугаар сард Хөвсгөл аймагт үргэлжлүүлж, ирэх наймдугаар сард Солонгосын үзэгчдэд хүргэх аж.
Түүнчлэн түүнийг ирэх есдүгээр сараас олон улсын кино наадмуудад оролцуулахаа мэдэгдсэн байна.
БНСУ-д хоёр сая гаруй гадаадын иргэн ажилладаг аж. Тэд хэдийгээр хар ажил хийхээр очсон ч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг дээрх киногоор харуулах гэнэ.
С.Гантогоогийн амьдрал дэлгэцэнд мөнхөрнө | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.