
Олон улсын хүнд атлетикийн холбоо /IWF/ сэргээшийн шинжилгээний сорьцонд хориотой бэлдмэлийн ул мөр илэрсэн Казахстаны гурван хүндийн өргөлтийн тамирчинд арга хэмжээ авчээ.
IWF-ийн сахилгын комиссын шийдвэрээр Майя Манеза, Зульфия Чиншанло нарыг тэмцээнд оролцох эрхийг тус бүр хоёр, Светлана Подобедоваг найман жилийн хугацаанд тэмцээнд оролцуулахгүй байхаар болов.
Эрхийг хасах тухай шийдвэр нь 2016 оны тавдугаар сарын 26-ны өдрөөс буюу Лондонгийн олимпын үеэр авсан сэргээшийн шинжилгээний сорьцыг дахин шалгаж, зөрчил илэрсэн тэр өдрөөс эхлэн үйлчлүүлэхээр тогтжээ.
Аз болоход Казахстан улсын хүнд атлетикийн холбооны дэмжлэгтэйгээр дээрх тамирчид олимпын бус цол, шагналуудаа хураалгалгүй үлдсэн байна.
Чиншанло /-53кг/, Манеза /-63кг/, Подобедова /-75 кг/ нар өмнө нь 2012 оны Лондонгийн олимпын алтан медалиа хураалгаад байв.
Казахстаны хүндийн өргөлтийн тамирчид эрхээ хасуулав | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.