
Монголын ширээний теннисний шилэгдмэл шүүгч Э.Мөнхбилэг Тайваны Тайпэй хотод болох Дэлхийн оюутны 29 дүгээр Универсиадад уригдан шүүгчээр ажиллахаар болжээ.
Манай улсын шүүгчээс гадна Аргентин, Канад, Польш, Серб, БНХАУ, БНСУ, Тайланд, Энэтхэгийн шүүгч багтсан аж. Э.Мөнхбилэгийн хувьд 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон наадмаас хойш гурав дахь удаагаа Универсиадын шүүгчээр ажиллах гэж байна.
Э.Мөнхбилэг ДАШТ-д хоёр, Универсиадад гурав, залуучуудын олимпод хоёр, олимпийн эрх олгох тэмцээнд нэг, Олон улсын ширээний теннисний холбооны дэлхийн цуврал тэмцээнд 10 гаруй удаа шүүгчээр оролцсон туршлагатай. Түүнчлэн Риогийн олимпод Монголын багийн туслахаар ажилласан юм.
Тайваны Тайпэй хотноо ирэх наймдугаар сарын 11-д нээлтээ хийх 29 дэх удаагийн Универсиад наадам 11 хоногийн турш үргэлжилнэ. Харин ширээний теннисний тэмцээн наймдугаар сарын 22-29-ний өдрүүдэд болно.
Э.Мөнхбилэг 2010, 2014 оны Залуучуудын олимпийн наадмын албан ёсны шүүгч, алтан медалийн тоглолтын ерѳнхий шүүгч, 2011, 2014 онд ширээний теннисний ДАШТ-д шүүгч, 2008-2015 оны хооронд 20 гаруй олон улсын тэмцээнд шүүгч, 2015 онд Туялзуур сэлэмний залуучуудын ААШТ-ний ерөнхий менежер, 2016 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпийн наадамд сайн дурын ажилтнаар сонгогдож, Монголын багийн туслахаар ажилласан юм.
Э.Мөнхбилэг Дэлхийн оюутны 29 дүгээр Универсиадад шүүгчээр ажиллана | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.