Шууд Chart

“Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно

2017-05-09 08:23:51

Монгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг.

Иймд дээрх тоглолтыг үүнтэй уялдуулан зохиох гэж байгаа юм.  

Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс төдийгүй үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдаг билээ. Тиймдээ ч Олон улсын гэр бүлийн өдөр гэдэг утгаараа энэ жилийн тоглолтонд олон орны дуу, хөгжим эгшиглэхээрээ болжээ.

Тоглолтонд улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга, Н.Наранбаатар, П.Өнөржаргал, Б.Дэлгэрбаяр, Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т.Отгонбаяр, С.Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, удирдаач С.Саруул-Од болон симфони найрал хөгжмийн камерны оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квинтет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл оролцоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй