
Дэлхийн шилдэг найруулагч Кшиштоф Занусси өчигдөр Монголд хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр өнөөдөр СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн дээд сургуульд кино найруулагчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад хичээл зааж, зөвлөгөө өгөх аж.
Түүний нэрэмжит кино өдөрлөг “iCinema” кино театрт өнөөдөр 19:00 цагаас "Гадны биет" киногоор нээлтээ хийн, тавдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ өдрүүдэд К.Зануссигийн "Гадны биет", "Амиа аврах арга", "Бидний бурхны дүү", "Персона нон грата", "Амийг амиар" зэрэг уран бүтээлийг толилуулж, хэлэлцүүлэгээр үрлгэлжлэх гэнэ.
1980-аад он түүний уран бүтээлийн оргил үе байсан бөгөөд тэрбээр коммунист системийн эсрэг уран бүтээлээрээ тэмцэж байжээ.
“iCinema” кино театрт өнөөдөр 21:00 цагаас гарах "Амиа аврах арга" уран сайхны киноноос уншигч та энэ тухай үзэх боломжтой ба социалист нийгэмд коммунистуудын арьсыг нөмөрсөн хэрнээ дотроо хүн хэвээр үлдэж байгаа хүний тухай өгүүлэх аж.
Дэлхийн шилдэг найруулагч Кшиштоф Занусси Монголд иржээ | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.