
Нийслэлийн Засаг даргын энэ оны гуравдугаар сарын 17-ны өдрийн А/147-р захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.
Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс оронд сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд энэхүү гүйлтийн гол зорилго оршиж байгаа юм.
Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно.
Уг гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд хагас болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. 10000 м-т 18-аас дээш насныхан оролцоно.
Сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангиллаар гурван зайд зохион байгуулна.
- 5000 м 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
- 1.5 км гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтжээ.
"Улаанбаатар марафон" олон улсын гүйлт энэ сарын 20-нд болно | ||
Үзсэн: 1703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.