Шууд Chart

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

2017-05-09 16:06:24

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.  

2017 оны 05-р сарын 09-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17цагт 17 градус, 20 цагт 13 градус дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 09-ний 20 цагаас 05 дугаар сарын 10-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө  сэрүүсч 9-14 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, орон шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө сэрүүсч  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө сэрүүсч 9-11 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур  18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

11-нд нутгийн зүүн хагаст, 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 14-нд ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй