Шууд Chart

Алдарт "MINGUET QUARTET" хамтлаг Монголд тоглоно

2017-05-17 10:54:12

Сайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм.

Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт "MINGUET QUARTET" хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна.

Чавхдаст хөгжмийн дөрвөл тус хамтлаг 1988 онд байгуулагдаж дэлхийн олон тайзнаа уригдан тоглож байжээ. Хөгжимчид хамтлагаа Испанийн гүн ухаанч Пабло Мингетийн нэрээр нэрийдсэн бөгөөд 18-р зууны үед өөрийн зохиол бүтээлээрээ ард түмэнд урлагийн яруу сайхныг түгээн дэлгэрүүлэхийг хичээж байсан түүний үзэл санааг уран бүтээлдээ тусгадаг ажээ.

Тус хамтлаг аялан тоглолтоор явж байгаа бөгөөд Монгол улсын Филармони, Гёте институтын урилгаар 2017 оны 05-р сарын 19-нд 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.


Алдарт "MINGUET QUARTET" хамтлаг Монголд тоглоно   
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй