
Малчид, иргэдийн анхааралд: 18-19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 05-р сарын 17-ны өдрийн 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед14-16м/с хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 30-32 хэм 20 цагт 27-29 градус дулаан байна. 31 градус дулаан, харьцангуй чийгшил 6 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2017 оны 05 дугаар сарын 17-ны 20 цагаас 05 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 11-16 хэм бусад нутгаар 4-9 хэм өдөртөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 хэм бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 хэм бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас хойш эргэж ихэнх нутгаар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 12-17 хэм өдөртөө нутгийн хойд хэсгээр 25-30 хэм нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шорооэ шуурга шуурна. Шөнөдөө градус 11-13 хэм өдөртөө 27-29 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-20 хэм өдөртөө Дундговийн нутгаар сэрүүсч 20-25 хэм бусад нутгаар 31-36 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 хэм өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 хэм говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 хэм өдөртөө 20-25 хэм бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.