Шууд Chart

“Есөн эрдэнэ” хэмээх маркийг худалдаанд гаргажээ

2017-05-18 11:18:06

Монголын Үндэсний Музей, Богд хааны ордон музей, Геологи, эрдэс баялгийн музей болон Монгол шуудан компани хамтран “Есөн эрдэнэ” хэмээх есөн нэрийн марктай нэг хэлхээ маркийг худалдаанд гаргажээ. 

Тус нэг хэлхээ маркан дээр байгаль дээр оршин байдаг есөн эрдэнийг, монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг эдлэл хэрэглэлийн хамтаар дүрсэлсэн байна. Мөн түүх, соёлын хосгүй үнэт өв болох “Улаан сахиус” цамын шүрэн баг, Дондогдулам хатны маргад шигтгээтэй “Сувдан тоорцог”, есөн эрдэнэ шигтгэсэн “Танан хөөрөг” зэргийг дүрсэлжээ.


“Есөн эрдэнэ” хэмээх маркийг худалдаанд гаргажээ   
Үзсэн: 7533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй