Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

2017-05-20 09:47:57

Малчид, иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар сэрүүсч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай, өнөө шөнөдөө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч хонохыг  анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон  зүүн  аймгуудын  ихэнх,  говийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс сэрүүсч  7-9 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.  20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэрч газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.


Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан  
Үзсэн: 1493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй