Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2017-05-22 07:44:31

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.   

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.


 2017 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд зүүн аймгуудын нутгийн хойд, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 


Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй