Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-05-22 09:08:16

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 22-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Сонгуулийн санхүүжилтийн солжир хяналт”, “Г.Ганхүү: Миний машин надаас ч илүү алдартай байлаа”, “С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд дур зоргоороо хандаж байна”, “Пара жүдогийн өндөр ээж”, “Премьер-лигт гялалзсан азийн хөлбөмбөгчид” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Цэвдэг жараны нууцыг тайлсан зохиолчийнх”, “Ч.Хүрэлбаатар: Монголын газар нутгийг аж ахуйн нэгжүүд барьцаанд тавина гэж юу байх вэ дээ”, “Ядарсан Монгол аялал”, “Ж.Батбаясгалан: Төсвийн хөрөнгөөр янз бүрийн зуух авч тараахгүй гэдгийг хэлье”, “Ховд, Говь-Алтай аймагт 200 гаруй бөхөн агнасан хэрэг гарчээ”, “Д.Мэндбаяр: Хүмүүс намайг “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатраар ч төсөөлөн магтдаг, “Мандухай цэцэн хана”-ы Юнгэн хатны дүрээр ч бодон муулдаг”, “Б.Саруул: “Дэггүй Лиз” нь хошин балет учир жүжиглэлт маш их шаарддаг” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “М.Зоригт: Монголоо авч үлдэхийн тулд “Бидний цөөхөн Монголчууд” төслийг эхлүүлсэн”, “Санхүүжилт нь саарсан Ипотекийн зээл”, “Цөлжиж буй Монгол”, “Бундеслигийн аваргууд цом гардлаа” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хүмүүсийн тархи, зүрхэнд арван жил мод тарьсан хос”, “Ч.Мэргэн: Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал”, “Сүүдэрт уусч буй ногоон мөнгө” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шүүх бүрэлдэхүүн хэрхэх бол”, “Удирдагчдад боловсрол чухал уу”, “С.Бямбацогт: Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улс даяар тархсан гэх мэдээлэл худлаа”, “Өрхийн эмнэлэг, сургууль, айл өрхүүдэд НАНО халаалтын систем үнэгүй суурилууллаа” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй