
Монголын театрын музейд "Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр номын нээлт болно.
Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурь болсон "Бөмбөгөр ногоон" театрын түүх хүүрнэж, алтан үеийн уран бүтээлч нөхдийнхөө тухай ярих хүн хуруу дарам цөөн үлдсэн.
Тэдний нэг найруулагч Б.Мушгиагийн амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлсэн "Бөмбөгөр ногооны Мушгиа" номыг сэтгүүлч Д.Отгонбаяр, "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номыг сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нар эмхэтгэн гаргажээ.
Номын нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан "Бөмбөгөр ногоон"-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцож залуу нас, их урлагийн түүхээс хуучлах гэнэ.
"Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номын нээлт болно | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.