Шууд Chart

Ц.Батчулуун “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

2017-05-22 11:11:06

БНХАУ-ын Чэнду хотноо зохиогдсон шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд их мастер Ц.Батчулуун шагналт V байр эзэлж, “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй боллоо.

Энэ оны “Дэлхийн цом”-ын тэмцээнд 128 тамирчин багтсан бөгөөд тэрбээр Монголын эрэгтэй шатарчдаас анх удаа өрсөлдөх гэж буй. Өмнө нь эмэгтэй шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул хоёр удаа өрсөлдөж байсан билээ.

Ц.Батчулуун нь Үндэсний шигшээ баг, Баянхонгор аймаг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубын тамирчин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Батчулуун “Дэлхийн цом”-д өрсөлдөнө  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй