Шууд Chart

Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2013-11-14 15:30:12

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.11.14/ нэгдсэн хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсний эхнийх нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудал байлаа.

Алтны худалдаатай холбоотой асуудлаар гишүүд нарийвчлан ярилцах шаардлагатай тул энэхүү асуудлыг хаалттай горимоор хэлэлцэе гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ирэх оны улсын төсвийг батлах хугацаа тулчихаад байгаа болохоор эхний ээлжинд төсвийн гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд, дээрх асуудлыг дараа нь хэлэлцвээд явж болохгүй юу гэсэн саналыг гаргав.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд бүгд улсын төсөвтэй холбоотой болохоор тогтоосон дарааллаар нь хэлэлцээд явах хэрэгтэй хэмээсэн.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэхийг дэмжин хуралдаан хаалттай горимд шилжлээ.


Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй