
Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах "Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа Корпорейт Конвеншн Центрт боллоо.
Энэхүү наадмыг кино уран бүтээлчид "Монгол Оскар" хэмээн нэрлээд буй. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 киноноос 12 нь 14 номинацид өрсөлдөж шилдгийн шилдгээр нэрлэгдлээ.
Тус наадмын шилдэг 14 номинацийн эздийг танилцуулъя.
Шилдэг нүүр хувиргагч
- Ц.Дэлгэр / Бүү март УСК /
Шилдэг дууны найруулагч
- Б.Билгүүтэй / Үргээлэг-2 УСК/
Шилдэг хөгжмийн зохиолч
- Б.Одбаяр / Итгэл УСК /
Шилдэг туслах эмэгтэй дүр
- У.Уранчимэг / Атганд үлдсэн эрдэнэ УСК /
Шилдэг туслах эрэгтэй дүр
- Ц.Төмөрхуяг / Ээж УСК /
Шилдэг зураглаач
- Д.Ангараг /Атганд үлдсэн эрдэнэ УСК /
Шилдэг зураач
- Н.Батжаргал / Бүү март УСК /
Шилдэг зохиол
- Т.Бум-Эрдэнэ /Үргээлэг-2 УСК/
Шилдэг найруулагч
- Ж.Сэнгэдорж / Lovers УСК /
Шилдэг эмэгтэй гол дүр
- Д.Мэндбаяр / Ээж УСК /
Шилдэг эрэгтэй гол дүр
- Б.Амарсайхан / Итгэл УСК /
Шилдэг хувцас дизайн
- П.Бэрхээдэй / Өртөө УСК /
Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл
- “Цагаан хадаг” УСК
Шилдгийн шилдэг уран бүтээл
- “Итгэл” УСК
"Cinema Awards” кино наадмын 2016 оны шилдгийн шилдэг кино уран бүтээлээр жүжигчин СТА Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран нарын хамтын бүтээл "Итгэл” уран сайхны кино шалгарлаа. Мөн "Итгэл” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорсон бол "Шилдэг хөгжим" шагналыг “Итгэл” киноны уран бүтээлчид мөн хүртэв.
Тус киноны уран бүтээлчид АНУ-ын Лос-Анжелес хотноо өнгөрсөн оны аравдугаар сард болсон “Азийн шилдэг кино" фестивалийн “Audience Award” буюу “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналын эзэн болж байсан юм. Энэ удаад эх орондоо анх удаа зохион байгуулагдсан “IMAX Синема авардс 2017” наадмаас шагнал хүртэж амжилтаа бататгалаа.
Тус киноны зохиолыг жүжигчин Б.Амарсайхан дүүгийнхээ амьдралаас сэдэвлэн бичсэн гэдэг. Одоогоос бараг жил гаруйн өмнө Б.Амарсайхан өнөөгийн Монголын нийгэмд дутагдаад буй хүн хоорондын хүндлэлтэй харилцаа, өөрийн хувь заяаныхаа эзэн нь байж, маргааш өнөөдрөөс илүү сайхан болно гэсэн итгэл, тэр итгэлийн тулах цэгээрээ бүхнийг сөрөн гарч чаддаг орчин цагийн залуу "Эр хүний" тухай кино бүтээх хүсэлтэй байгаагаа ярьж зохиолоо анх продюссертоо танилцуулж байжээ.
Зохиолоо бүхэлд нь базаад нийгэмд хүргэх гол санаа нь “Энэ хорвоог орхихын цагт чамайг юутай байснаар чинь биш хэн байсныг чинь дурсана” гэсэн ганцхан өгүүлбэрээр залуучуудад зөв зан чанарыг уриалсан байв. Түүнийг зохиолоо өөрийн биеэр продюсерын багт ярьж танилцуулахад хөрөнгө оруулах гэж буй киногоо яг л урьдчилаад үзчихсэн юм шиг санагдаж билээ хэмээн “Ай Фай Продакшн”, “Соёолон” группын хамт олон ярив.
Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Амарсайхан хүртлээ | ||
Үзсэн: 2481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.