
“Лидер оюутан академи"-аас “Bye party” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг нь хаврыг үдэж, зуны зугаатай өдрүүдийг угтах зорилгоор зохиогдох аж.
Өдөрлөгийн үеэр БНСУ-ын “Жеонжу”-ийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн реппер Gee, Номин, “The Compass” нарын зэрэг хамтлаг дуучин ая дуугаа өргөх аж.
Өдөрлөгийн тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд уг тасалбараар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомоор үнэгүй үйлчлүүлэх боломжтой юм байна.
Өдөрлөг энэ сарын 26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.
“Bye party” болно | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.