Шууд Chart

Б.Янжаа Шведүүдийг дахин гайхашруулав

2017-05-22 13:24:45

Швед Улсад амьдардаг Б.Янжаа хэмээх Монгол охин “Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын эзэн болсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл тэрбээр дээрх шоу нэвтрүүлгийн финалд шалгарч үлджээ. 

Б.Янжмаа эхний шатанд нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилсэн. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, нэвтрүүлгийн хагас финалд шалгаруулж байв. 

"Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлгийн финалын шатны шалгаруулалт тавдугаар сарын 13-нд болсон бөгөөд Б.Янжмаа үзэгчдээс хамгийн өндөр санал авсан гурван оролцогчийн нэг болж финалд шалгарсан байна.

Финалын шалгаруулалтад тэрбээр шүүгчийн өгсөн 30 тоог, 30 секундэд дэс дарааг нь алдагдуулалгүй тогтоожээ.

Тэрбээр шоуны ялагч болвол Швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохион бүтээх зорилготойгоо дуулгав. Тэр 2015 онд  БНХАУ-ын  Хайкоу хотод зохион байгуулагдсан  ой тогтоолтын  ДАШТ-ний  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж байсан гэдэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Янжаа Шведүүдийг дахин гайхашруулав  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй