
Мөсний хоккейн энэ оны ДАШТ ХБНГУ, Франц улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд хоккейн шилдэг 16 гүрэн хоёр хэсэгт хуваагдан өрсөлддөг юм.
Жил бүрийн ДАШТ-ий гол фаворит багаар Оросын холбооны улс хоккейн их гүрэн Канад, Швед, Финляндын шигшээ баг нэрлэгдэж байлаа. Үндэсний хоккейн лигийн плей-оффын тоглолтууд ид үргэлжилж байгаа энэ үетэй давхацдаг нь тэмцээнийг илүү сонирхолтой болгодог бөгөөд залуу тамирчдад мөн боломж олгодог юм.
Учир нь Үндэсний хоккейн лигт тоглож байгаа тамирчид клубын амжилтаа илүүд үздэг бөгөөд плей-оффоос мултарсан тохиолдолд шигшээ багтайгаа нэгддэг. Энэ ч утгаараа Вашингтон Капиталсын гол тоглогч болох Евгэни Кузнецов болон Димитри Орлов нар шигшээ багийн хамтаар энэ удаагийн ДАШТ-д оролцсон юм.
Энэ удаагийн тэмцээний хариуцлагатай мөчид шилдэг дөрвөн баг тунан үлдсэн бөгөөд Швед-Финляндын шигшээ баг заналт өрсөлдөгчид болох ОХУ-Канадын шигшээ баг хоорондоо учраа таарав.
Тэртээ 2006 оны Италийн Турин хотод болсон өвлийн олимпод энэ баг мөн шилдэг дөрөвт тунан үлдэж Шведийн шигшээ баг олимпийн аварга болж байсан юм. Ингээд финалын шатанд Канад Шведийн багууд учраа таарсан бөгөөд энэ удаа мөн л Шведийн шигшээ баг өрсөлдөгчөө буулган авч дэлхийн аварга боллоо.
Харин хүрэл медалийг Оросын шигшээ баг хүртэж Финляндын шигшээ баг дөрөвдүгээр байранд шалгарлаа. Шведийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д түрүүлснээр арав дахь цомоо гардлаа.
Шведийн шигшээ баг ДАШТ-д арав дахь удаагаа түрүүллээ | ||
Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.