
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2017 оны 05-р сарын 22-ны өдрийн 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 19 хэм 20 цагт 16 градус дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 20 градус дулаан, харьцангуй чийгшил 16 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2017 оны 05 дугаар сарын 22-ны 20 цагаас 05 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 хэм Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм өдөртөө 25-30 хэм бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 хэм Сэлэнгэ, Хараа голын сав нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 24-29 хэм бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм өдөртөө 22-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 хэм өдөртөө 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм өдөртөө 23-25 градус дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд зарим газраар секундэд 14-16 метр, 27-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар секундэд түр зуур 20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 19-24 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 31-36 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 27-32 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.