Шууд Chart

Манайхан Солонгосчуудыг барсангүй

2017-05-23 09:23:28

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Уг тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж буй. Монголын баг өчигдөр хоёр дахь тоглолтоо БНСУ-ын багтай хийж, 3:2 онооны харьцаагаар ялагдал хүлээв.

Хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй болж, таван үе үргэлжилсэн. Эхний үеийг манай волейболчид өөрийн болгосон ч хоёр дахь үед хожигдол хүлээсэн. Энэ үеэс Солонгосчууд сэргэлт авч гуравдугаар үеийг өөрийн болгож, 2:1-ээр тэргүүлж эхэлсэн юм.

Хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд манай залуус 2:2 болгож чадсан ч сүүлийн тав дахь үед ялагдал хүлээсэн. Ингээд “А” хэсгийг БНСУ тэргүүлж, Монгол удаалав. Харин нөгөө хэсгийг Япон тэргүүлж, Тайвань удааллаа.

Тэмцээний явцын дүн:

Хэсэг:

  • А хэсэг: Монгол, БНСУ, Макао /БНХАУ-ын баг оролцох боломжгүй болсон/
  • В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ

V.20 /Бямба/

  • БНСУ – Макао 3:0 /25:13, 25:9, 25:9/
  • Тайвань –Япон 1:3 /19:25, 21:25, 25:21, 16:25/
  • БНАСАУ – Хонгконг 3:0

V.21 /Ням/

  • 14:00 Тайвань – БНАСАУ 3:0 /25:21, 25:19, 25:21/
  • 16:00 Нээлтийн арга хэмжээ
  • 17:00 Монгол – Макао 3:0 /25:21, 25:14, 25:17/
  • 19:00 Япон – Хонгконг 3:0

V.22 /Даваа/

  • 15:00 Тайвань – Хонгконг
  • 17:00 БНАСАУ – Япон 3:2
  • 19:00 Монгол – БНСУ 2:3

 

V.24 /Лхагва/ 

- БНСУ - Тайвань

- Япон - Монгол тоглож, хожсон нь алтын төлөө, хожигдсон багууд хүрлийн төлөө тоглох юм. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр амралтын өдөр. 

'Буянт-Ухаа' спортын ордонд болж буй Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг ETV шууд дамжуулан үзүүлж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манайхан Солонгосчуудыг барсангүй  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй