Шууд Chart

Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгоно

2017-05-23 10:28:04

Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/302 дугаар захирамжаар байгуулсан билээ.   

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган хүний замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, автозам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж эхлүүлээд байна. Дээрх тохижилтын ажлыг ирэх сарын 8-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгоно  
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй