
Гадаадад амьдарч буй Монгол иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, тавдугаар сарын 20-нд бүртгүүлж дууссан байна.
Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан юм. Эдгээрээс гадаадад байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг Төв комисст ирүүлжээ.
Салбар комисст нийт 7374 иргэн бүртгэгдсэн байна. Хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгэгдсэн аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаадад байгаа нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байсан юм.
Гадаадад байгаа сонгогчдын саналыг ирэх зургадугаар сарын 10-11-нд авахаар УИХ-аас товыг тогтоосон байдаг билээ.
Гадаадаас саналаа өгөхөөр 7374 иргэн бүртгүүлжээ | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.