Шууд Chart

Хөтөч бэлтгэх сургалт ажиллуулна

2017-05-23 10:40:36

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг энэ сарын 26-наас үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна.

Сургалт ирэх сарын 2-ыг хүртэл ажлын таван өдөрт 15:00-18:00 цагийн хооронд нийслэлийн Иргэний танхимд явагдах аж.

Жуулчны хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдагсад эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг эзэмших юм.  

Түүнчлэн сургалтад хамрагдсанаар хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох, эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуулчлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголт, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ойлголттой болох юм.

Сургалтад хамрагдсан иргэдэд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамтарсан батламж олгох аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөтөч бэлтгэх сургалт ажиллуулна  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй