
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан Японы "Токио Комаки балет"-ын 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд анх удаа Игорь Стравинский “Галт шувуу”, Ф.Шопены “Шопениана” бүжгэн жүжгийг толилуулахаар боллоо.
Япон улсын анхны балетын “Токио Комаки балет” компани нь 2016 онд 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Ази тивийн хамгийн их түүхтэй юм. Тус компани нь УДБЭТ-тай хамтын ажиллагаа эхэлснээс хойш хагас зуун жилийн түүхийг хамтдаа бүтээсэн байна.
Тоглолтод урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг оролцоно. Энэхүү тоглолт нь балетын урлагаар дамжуулан соёлын хамтын харилцаа болон Япон, Монголын ард түмний харилцан бие биенийгээ ойлгож мэдэх, энх тайван, эв найрамдлыг улам гүнзгийрүүлэхийг зорьж байгаа юм.
“Галт шувуу” бүжгэн жүжгийн хөгжмийг Игорь Стравинский бичиж, Сергей Петрович Дягилевийн удирдсан “Русь балет” труппын бүжигчид 1910 онд Парисын театрт анх удаа тоглож байжээ.
“Токио Комаки балет” компани 1954 онд энэхүү бүжгэн жүжгийг Токиод анх удаа тайзнаа толилуулж танилцуулсан түүхтэй.
Манай улсад болох тоглолт ирэх сарын 16, 17-нд УДБЭТ-ын тайзнаа болно.
“Галт шувуу” бүжгэн жүжиг тоглогдоно | ||
Үзсэн: 1767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.