Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-05-24 09:29:30

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу тавдугаар сарын 24-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Туулын бохирдлыг улстөржүүлсээр байвал Улаанбаатар “Бохир тосгон”-оороо үлдэнэ”, “Зөрчлийн тухай хууль батлахдаа зөрчил гаргасан гишүүд”, “Зам тээврийн сайд асан А.Гансүх тэргүүтэй хүмүүсийг дахин байцаах уу”, “Цаг улирал тусам тодрох авьяастан” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Зайсан толгой байхгүй болсон, одоо Соёмботой уулсыг бетондож, томчуудын данхайсан барилгаар дарах нь”, “Ганбаатарыгаа дэмжиж Ерөнхийлөгч болгосон нь зөвдөнө өө”, “Хаврын тариалалт энэ сардаа багтаж дуусна”, “Г.Эрдэнэбилэг: Орон нутгийн үзэгчдээс “Тэнгэрийн хүү”, “Гамлет”-аа тоглооч гэсэн санал ирсэн” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Улс, хот хооронд зорчих тасалбар бичдэг ТҮЦ машинтай болжээ”, “Н.Энхболд: Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сард явуулна”, “Трактор, комбайны дуу үл тасрах аялгуу”, “Арилшгүй уламжлал”, “Д.Дуламсүрэн: Хэдэн том үйлдвэр барихгүй бол Монгол Улс хэцүүдлээ”, “ДЭМБ-ын 70 дугаар чуулган эхэллээ”, “Н.Баасандорж: Амьдралд хайртай байхад болно доо, болно” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Энэ сонгуулийг тэд удирдана”, “Ард нийтийн санад асуулга явуулбал үндсэн хуулийн зөрчил үүснэ”, “Б.Баярмаа: Жуулчны баазуудын бохир Хөвсгөл нуурт шингэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Хотын удирдлагууд Үүл даргын багийн 39 тэрбум төгрөгийн зөрчлийг хэзээ ил болгох вэ”, “Б.Энхбаяр: Шинэ эрүүгийн хуульд ялыг уян хатан тусгаж өгсөн”, “У.Мөнх-Оргил: Хоёр тэрбум юанийг юунд зарцуулахыг засгийн газар удахгүй шийдвэрлэнэ”, “Монгол төрийн тэргүүний босго өндөр”, “Хоёр хөршийн Ерөнхийлөгч хоёул докторын зэрэгтэй”, “Манчестерийн цуст шөнө” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй