
“Буянт-Ухаа” спортын ордонд болж буй Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр болно.
Тодруулбал, хагас шигшээд үлдээд байгаа Монгол-Япон, Тайвань-БНСУ-ын багын тоглолт болох юм.
Хожсон багууд алт, хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглоно. Тус тэмцээнд хоёр удаа дөрөвдүгээр байр эзлээд байгаа эрчүүд өнөөдөр Японы багийг хожвол мөнгөн медалийн болзол хангаж, улмаар аваргын төлөө тоглох эрхтэй болно.
Монгол-Японы багийн тоглолт 19.00 цагаас эхлэх аж.
Манай баг өнөөдөр Японтой тоглоно | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.