Шууд Chart

Ц.Батчулуунд хүндэтгэл үзүүлэв

2017-05-24 12:26:06

"Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий нээлттэй төрөлд шилдэг 33 их мастертай өрсөлдөж, Монголын эрэгтэй шатарчдаас анх удаа “Дэлхийн цом”-д оролцох эрхтэй болсон эрхэм бол Ц.Батчулуун билээ.

Түүнийг Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар өчигдөр МҮОХ-ны ёслолын танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Ц.Батчулуун энэ сарын 20-нд БНХАУ-ын Ченду хотноо өндөрлөсөн насанд хүрэгчдийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орны 119 тамирчны нэг болон оролцож, шагналт тавдугаар байранд орсон юм. Ийнхүү их мастеруудын “Дэлхийн цом”-д оролцох эрхтэй болсон билээ.  

Ази тивийн аварга шалгаруулах уг тэмцээнд Ц.Батчулуун, их мастер Б.Гүндаваа, ОУМ С.Билгүүн, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Ү.Үүрийнтүяа, ДШХ-ны эмэгтэй мастер Б.Ану нар ур ухаанаа сорьсон юм.

Ц.Батчулууны хувьд 2015, 2016 онд “Дэлхийн цом”-д оролцох эрхээ яг урдуураа харамсалтайгаар тасдуулж байсан бол тэр жилүүдэд их мастер Б.Мөнгөнтуул оролцож байв.

Тэгвэл 1960 онд Азийн бүсийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн С.Мөөмөө оролцож байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Батчулуунд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй