
УДЭТ-ын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан зургадугаар сарын 1-нд Я.Баяраагийн зохиол, Б.Хишигзаяагийн найруулсан "Царцаа Намжил” хүүхдийн жүжигээ 14:00, 16:00 цагт тоглох гэж байна.
Мөн нийт төгсөгчдөд зориулан С.Жаргалсайханы "Хэлж зүрхлээгүй хайр" уянгын драмын жүжгийг зургадугаар сарын 3-нд тоглох гэнэ.
Тус жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулсан бол гол дүрүүдэд:
- СТА Г.Эрдэнэбилэг,
- СТА Ц.Баясгалан,
- СТА Г.Амгаланбаатар,
- СТА С.Болд-эрдэнэ,
- СТА Д.Баттөмөр
- СТА М.Тогтохжаргал,
- Н.Баярмаа,
- СТА Ц.Цэрэнболд нар тоглоно.
УДЭТ-ын уран бүтээлчид хүүхдийн баяраар "Царцаа Намжил”-ыг тоглоно | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.