Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

2017-05-24 14:59:20
Error loading player: No playable sources found

Малчид, иргэдийн анхааралд: 25-26-нд ихэнх нутгаар халах боловч, цаашдаа салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 24-ний 20 цагаас 05 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун  хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 6-11 хэм,  бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 26-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд 15-17 метр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй