Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-05-25 09:02:26

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Сэтгэцэд бугшсан идээ бээр”, “Улстөрчид төрийн албаны зөвлөлийг онилов уу”, “Энхийн төлөө тэмүүлсэн генерал”, “Шонхрын болзоо”, “Итал мэргэжилтнүүдийн ноёрхол” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Шөнийн гэрэлт гудамж ирэх сарын 8-наас ажиллаж эхэлнэ”, “Д.Буяндэлгэр: 50 километрийн зайд 23 настай эмэгтэй түрүүлж, би жаран есөн настайдаа аман хүзүүдэж билээ”, “Яаж эдийн засагч болох вэ”, “С.Амина: Одоо ч гэсэн тайзнаа гараад өөрийн эрхгүй өвөөгөө хайдаг”, “Т.Чингис: Парисаас ирээд “Чимээгүй суугаад хөргөө л зурах хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон”, “Найруулагч Нямгаваа түүний охид” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Монголчууд агаарын хөлөг бүтээнэ”, “Т.Аюурсайхан: Тухайн үед сайдаар ажиллаж байсан зарим хүнийг шалгуулна”, “Д.Оюунхоролын онцгой 10 шийдвэр”, “Нэг их наяд төгрөгтэй тэнцэхүйц мал банкны барьцаанд байна”, “Даргын ажил намайг бөхөө хөндийрүүлсэн”, “Миний муусайн шавь нар Монголын сэтгүүл зүйг үүрч яваа” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Shenhua юу, Xinhu юу”, “С.Уран: Уран бүтээлчдийн дэлхийд гарах шат “Cinema awards”, “Хонгилд нуугдсан эрдэнэсүүд гэрэд нэхэж байна”, “Хеликобактери ходоодны салстыг гэмтээдэг” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь сайд асан Н.Батцэрэг байжээ”, “Тав дахь Ерөнхийлөгчид тавих эхний шаардлага боловсрол”, “Монголбанк 0,89 хувийн хүүтэй зээл олгож байжээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй