
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байгаа бөгөөд өнөөдөр өндөрлөнө.
Тэмцээний алтан медалийн төлөө Япон, Тайвань шалгарсан бол БНСУ, Монгол улсын гуравдугаар байрын төлөө тоглохоор болллоо. Өчигдөр болсон хагас шигшээ тоглолтод Япон Монголыг, Тайвань БНСУ-ыг 3:0-оор хожиж, аваргын төлөө шалгаран үлдэв.
Манай волейболчид хэсэгтээ БНСУ-ын багт 3:2-оор хожигдсон билээ. Тэгвэл өнөөдөр дахин хүрэл медалийн төлөө тоглох гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг БНХАУ-ын баг өнжсөн. Тиймээс БНАСАУ, Макао, Хонгконгийн багууд V байрын төлөө тойргоор өрсөлдөж буй.
Өнөөдрийн тоглолтын хуваарийг танилцуулья.
11.00: V байрын төлөө БНАСАУ – Макао
13.00: Хүрэл медалийн төлөөх тоглолт. Монгол –БНСУ
15.00: Алтан медалийн төлөөх тоглолт: Тайвань – Япон
Тэмцээний дүн
Хэсэг:
- А хэсэг: Монгол, БНСУ, Макао /БНХАУ-ын баг оролцох боломжгүй болсон/
- В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ
V.20 /Бямба/
- БНСУ – Макао 3:0 /25:13, 25:9, 25:9/
- Тайвань –Япон 1:3 /19:25, 21:25, 25:21, 16:25/
- БНАСАУ – Хонгконг 3:0
V.21 /Ням/
- 14:00 Тайвань – БНАСАУ 3:0 /25:21, 25:19, 25:21/
- 16:00 Нээлтийн арга хэмжээ
- 17:00 Монгол – Макао 3:0 /25:21, 25:14, 25:17/
- 19:00 Япон – Хонгконг 3:0
V.22 /Даваа/
- 15:00 Тайвань – Хонгконг
- 17:00 БНАСАУ – Япон 2:3 /22:25, 26:24, 22:25, 25:22, 11:15/
- 19:00 Монгол – БНСУ 2:3 //
V.24 /Лхагва/
- БНСУ - Тайвань 0:3 /15:25, 16:25, 15:25/
- Япон - Монгол 3:0 /25:16, 25:20, 25:19/
V.25 /Пүрэв/
- 11.00: V байрын төлөө БНАСАУ – Макао
- 13.00: Хүрэл медалийн төлөөх тоглолт. Монгол –БНСУ
- 15.00: Алтан медалийн төлөөх тоглолт: Тайвань – Япон тус тус тоглож, өндөрлөнө.
Монголын баг хүрэл медалийн төлөө тоглоно | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.