
Зураач О.Золбоотөгөлдөрийн “Зөн совингийн бэлгэдэл” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно.
ДУДС-ийн Монгол зургийн ангийг төгссөн тэрбээр 2010-2013 онд Польш Улсын Торун хотын Николай Коперникийн нэрэмжит их сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимд суралцжээ.
Зураач бүсгүй 2013 оноос дүрслэх урлаг болон номын зургийн талбарт идэвхитэй ажиллаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн бөгөөд бэлгэдэлт хөргүүд түлхүү тавигдах аж.
Үзэсгэлэнгийн нээлт "Best art gallery"-д болно.
“Зөн совингийн бэлгэдэл” үзэсгэлэн нээгдэнэ | ||
Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.