Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

2017-05-25 14:49:18

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байна.

2017 оны 05-р сарын 25-ны өдрийн 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 25-ны 20 цагаас 05 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм өдөртөө 20-25 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм өдөртөө 31-36 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор  болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм бусад нутгаар 10-15 хэм өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар 18-23 хэм бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-15 хэм өдөртөө 32-37 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм өдөртөө 33-35 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 хэм бусад нутгаар 16-21 хэм өдөртөө бүх нутгаар 32-37 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-15 хэм өдөртөө 31-33 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 22-27 хэм бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй