Шууд Chart

Явуугийн нэрэмжит яруу найргийн наадам болно

2017-05-25 15:15:26

“Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах “Оюуны жимс-2017” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн яруу найрагчдын нэрс тодорчээ.

Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрээс 92 найрагч бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс хоёрдугаар шатанд 35 яруу найрагч шалгарчээ.

Тухайлбал  Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондов, Завхан аймгийн Шилүүстэй сумын яруу найрагч Х.Амарбаян, А.Бөхням, Их уул сумын яруу найрагч Ч.Бадамсамбуу, Г.Бавуусүрэн, МЗЭ-ийн шагналт Увс аймгийн яруу найрагч Г.Батжавхлан, Улаанбаатар хотоос яруу найрагч Э.Булган, Дорнод аймгаас яруу найрагч Т.Болор-Эрдэнэ, Б.Ононбаатар, МЗЭ-ийн гишүүн, Говь-Алтай аймгийн яруу найрагч Ж.Жамьяндагва,  Улаанбаатар хотоос Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Архангшай аймгаас Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан гэх мэт.

Тэд үлдсэн хоёр, гуравдугаар шатанд бүтээлээ өөрсдөө уншиж өрсөлдөх юм.

“Оюуны жимс-2017” яруу найргийн наадам Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт ирэх зургадугаар сарын 3-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Явуугийн нэрэмжит яруу найргийн наадам болно  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй